Сэтгэлд сайхан үгс
Газар дэлхий сөнөнө гэж үгүй, бүү гунихар
Гараг одод бөхнө гэж үгүй, бүү гунихар
Чандараар чинь хийсэн тоосго бүхэн
Чам шиг хүмүүсийн сууц болно, бүү гунихар
* * *
Амьдрал гэгч зах зээл...
Андыг энд бүү эр
Амьдрал гэгч бэртэнгэ...
Анагаах эм бүү эр
Өөрөө ч бүү хувир, бусадруу хараад мишээ
Өнөр олноос харин инээмсэглэл бүү эр

Омар хайяам
* * *

Урсан өнгөрч цаг хугацаа, өдөр хоногийг хүндэтгэ...
Хором бүхнийг хүндэтгэ яагаад гэвэл тэр чинь хэзээ ч давтагдашгүй...
Я. Корчак
* * *
Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр
Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм.
В. Франклин

* * *

Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм.
К. Маркс
* * *
Өөрийн болоод бусдын цагийг хайрладаггүй явдал бол соёлгүй, соёлын талаар ёстой нүдэн балай хэрэг...
Н. К. Крупская
* * *
Энэ өдрийн нэг цаг, ирэх өдрийн хоёр цагтай тэнцэнэ.
Т. Фуллер
* * *
Хамаг сайн сайхан бүхнийг тэжээн тэтгэгч халамжит эх бол цаг хугацаа мөн.
В. Шекспир
* * *
Амжилтанд хүрэхэд нууц гэж үгүй. Гагцхүү нэг ч цаг, нэг ч минутыг бүү алд
Д.Ж
* * *
Хүн бүр өөрийнхөө бодож байгаагаас хавьгүй илүү их зүйлийг бүтээж чадна. М.М.Пришвин
* * *
Чиний хэнээс төрсөн чинь бус хэнтэй нөхөрлөдөг чинь л чухал. Мэгэли дэ Сэрвантэс
* * *
Оюун ухаанаа төгөлдөржүүлэхийн тулд цээжлэхээсээ илүү эргэцүүлэн боддог байх хэрэгтэй. Р.Декарт

* * *
Ай бас эрдмийг суралгүй,элдвийг сурагч банди нар ичиг ичиг. Д.Равжаа
* * *
Эрдэм чадлыг хичнээн эс сурваас
Хэрэглэх цаг дор гэмшимой. Инжинаш
* * *
Нойр гэгч нэгийг тэжээх бөгөөтлөө
Унтаж хэтэрвэл өвчин болно
Жаргал гэгч хүний эрэлт бөгөөтөл
Жаргаж хэтэрвэл зовлон болно
* * *
Амьдрал дандаа богинохон санагддаг
Агуулга дүүрэн амьдарсны эцэст л урт болдог. О.Дашбалбар.
* * *
Хайр сэтгэл ямар ч хувь заяаг өөрчилдөг. Мэгэли дэ Сэрвантэс.
* * *
Эр зоригийн тухай аймхай хулчгарууд, ариун шударгын тухай өөдгүй зальтнууд бүгдээс илүү ярьдаг. А.Толстой

Чи байна гэдэг хангалтгүй бөгөөд харин чи ХЭН БЭ гэдэг нь хамгийн ЧУХАЛ
* * *
Хүн болгон алдаа хийдэг бол АГУУ хүмүүс л алдаагаа хүлээдэг

* * *

Хорвоо дээр гурван төрлийн өөдгүй хүмүүс байдаг
Өөдгүй чанараа аугаа их буянтай үйл гэж итгэж үнэмшдэг ГЭНЭН өөдгүйчүүд
Өөдгүй явдалдаа ичиж түүнийг хурдан дуусгавар болгохыг эрмэлзэдэг өөдгүйчүүд
Эцэст нь ЕРДӨӨ өөдгүй буюу ЯСНЫ өөдгүй хүмүүс
* * *
Хамгийн зартай хорт этгээд өөрийнхөө хийсэн гэмт хэргийг зайлшгүй шаардлагаар хийсэн гэж ярьж өөрийгөө өршөөхийг хичээдэг
* * *
Муу юмыг их ч бай, бага ч бай хийх ХЭРЭГГҮЙ
* * *
Хамгийн сайн хүн ихэндээ өөрийн санаа бусдын сэтгэл хоёроор амьдардаг бол хамгийн Базаахгүй хүн өөрийн сэтгэл бусдын санаа хоёроор амидардаг
Зөвхөн өөийн сэтгэл мэдрэмжээр амьдардаг хүн араатан л гэсэн үг
Аугаа ихийн өмнө бөхөлзөх биш харин түүнийг давж гарахыг эрмэлзэх хүний мөн чанар
* * *
Өдрийг ойрд нь амьдарлыг төгсгөлд нь дүгнэж бай
Бурханаасаа айхын оронд өөрөөсөө АЙХ хэрэгтэй

Энэ ертөнцөд юу сайхан вэ?
Энэ ертөнцөд юу сайхан вэ? Нар мандах сайхан гэж нэгэн алдартай хүн хэлсэн байдаг. Нээрээ л унших юм их байна. Хүний мэдлэг гэдэг үнэхээр өчүүхэн юмаа. Сурах ч юм их байна. Униших ч юм их байна. Ойрд орос хэл сурах гээд л гүрийгээд байна. Удахгүй Орос хэлний шалгалт өгөх ёстой. Шалгалтууд ар араасаа цувах л юм шиг байна. Марфон гүйлт болоод яг үхэх гэж байна лаа ш дээ нээрээ. Ямар нэгэн спортоор хичээллэж байх нь хэрэгтэй л юм шиг байна. Ядаж байхад саяхан цас ороод хүйтэн жихүүнийг хэлэх үү. Өнөөдөр салхинд гүйснээсээ болоод ханиад хүрчихэж. Хэ хэ. Ажлаас заавал орох ёстой гээд байхаар аргагүйн эрхэнд орчихлоо. Тэгэхдээ багтраад уначихаагүй нь их юм. хэ хэ. Ямар ч байсан нэг спортоор хичээллэхээр шийдчихээд байгаа. Залуусаа бага залуугаасаа л юм их унших хэрэгтэй шүү бас их юм мэдэж мэдлэгтэй байх шиг сайхан юм хаа байна. Бага залуу даа ядуу байхаасаа биш мэдлэггүй байхаасаа ичцгээе. Нэг ийм үг байдаг даа.
Чимээгүйхэн би чамайг санах юм
Өглөө босоод би чамайг санах юм
Өнөөдөр ярих болов уу гэж утсаан харна
Хамт өнгөрүүлсэн өдрүүдээ эргэн нэг санана
Хайр гэж ийм л байдаг юм байхдаа

Чамайг үгүйд тэнгэр нэг л бүүдгэр
Чамайг ярихгүй өдрүүд сэтгэлд нэг л хоосон
Чамд хайртай гэж хэлмээр байвч
Сэтгэлээн барин хэлэх үгээн цааш нь залгина

Үдэш болгон чамайг санах юм
Одоо чи минь юу хийж байгаа бол гэж бодох юм
Юу юугүй чам руу яримаар санагдавч
Эгэл даруухан бүсгүйн зангаа дагана
Gunj
Зайк сайн уу
Өндөөдөр бол миний төрсөн өдөр. 07.23 ний өдөр. Бага байхдаа ч төрсөн өдөр гэхээр хөл хөөрцөг болдог байсан. Одоо ч нээх их догдолохоо байж дээ. Хөгширч байгаа юм байлгүй. Хэ хэ гэж ... Өнөөдөр ажилдаа ireed mailaa shalgatal banjig.net-ees happy birthday gesen mail irsen bna. Neegeed unshtal torson odriin mend hurgeed uilchilgeniihee talaar taniltsuulsan blaa. Tegeed bblog.mn deer blogtoi boldog heregee geed l ajillaj garlaa. Ingeed l etssiin ur dun ni ene. Ha ha he he ... Er ni bol minii blogt bichleg oruulj bgaa ene anhniih l daa. Bi wordpress, freewebs.com-uud deer blogtoi bolson l doo sayahan gehdee ingej temdeglel bicheegui oort heregtei gesen medeelel bolon bichleguudiig tuuj oruuldag ym. Daraa ni ter bloguudruugaa orood l harhad amar daraa ni heregtei medeelelee haij yavahgui l gej. Ene deer private note bichij uzmeer sanagdlaa.
(Нийт: 5)